about

Компанийн танилцуулга

Тод мөртэй бүтээн байгуулалт

"Тод Мөнх Капитал" ХХК нь 2020 онд байгуулагдсан, 100 хувь орон нутгийн бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалттай компани юм. Бид зам талбайн тохижилт, барилгын засвар, барилгын материалын худалдаа болон худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж, өдгөө авто замын засвар арчилгаа, усалгаа, тохижилтын ажлыг тасралтгүй гүйцэтгэсээр байна. Компани нь орон нутагтаа тогтвортой ажлын байр бий болгож, нутгийн иргэдийг ажлын байраар хангахад онцгойлон анхаардаг.

Эрхэм зорилго ба Алсын хараа

  • Эрхэм зорилго: Өмнөговь аймгийн бүс нутгийн онцлогт тохирсон аюулгүй, чанартай авто зам, дэд бүтцийн байгууламжийг барьж, засварлан, арчлан хамгаалж, орон нутгийн хөгжилд тогтвортой хувь нэмэр оруулах.
  • Алсын хараа: Өмнөговь болон бүс нутгийн хэмжээнд чанартай, аюулгүй, байгальд ээлтэй дэд бүтцийг бий болгож, салбартаа тэргүүлэгч компани болох.

Тусгай зөвшөөрөл

  • Авто зам барих
  • Авто замын байгууламж барих
  • Авто зам, замын байгууламж засварлах
  • Авто зам, замын байгууламжийг арчлах

Компанийн бүтэц, зохион байгуулалт

Манай компани нь мэргэжлийн боловсон хүчнээр бүрдсэн 30 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна:

  • Удирдлага: ТУЗ-ын 8 гишүүн, Гүйцэтгэх захирал 1
  • Инженер, техникийн ажилтнууд: Ерөнхий инженер 1, Автозамын инженер 2 (мэргэшсэн)
  • Дэмжлэг үзүүлэх алба: Нягтлан бодогч 2, Бичиг хэргийн ажилтан 1, ХАБЭА ажилтан 1
  • Үйл ажиллагааны баг: Кемп менежер 2, Тээвэр зохицуулагч 2, Бүртгэлийн ажилтан 4, Жолооч 2, Тогооч 2

Техникийн хүчин чадал

Бид орчин үеийн дэвшилтэт техник, хэрэгслээр тоноглогдсон:

  • Асфальт, бетон зуурмагийн үйлдвэр
  • Хүнд машин механизм: Экскаватор (2), Авто ачигч (2), Авто индүү (2), Авто грейдер (2)
  • Тээвэр, туслах техник: Өөрөө буулгагч (10), Усны цистерн (2), Түлшний машин (2), Үйлчилгээний машин (5)

Холбоо барих

  • Утас: +976 8803 5515
  • И-мэйл: info@todmunkhcapital.mn
  • Хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Тамирчдын 112-р байр, 104 тоот